Төслүүдээ laravel дээр хийгээд нэлээд хугацаа өнгөрчээ. Laravel маань өдөр хоногоор хөгжсөөр 10 хувилбар дээрээ явж байна. Хуучны хувилбарууд нь php 7-ийг харин сүүлийн шинэ хувилбарууд нь php 8 шаарддаг болсон. тиймээс php олон хувилбаруудыг зэрэг хэрэглэх хэрэгтэй болсон. wampserver ашигладаг тул Laravel хуучин төслүүдаа ажилуулхад асуудал үүссэнгүй. Харин Laravel маань php cli ашигладаг тул дагаад олон php cli зэрэг хэрэглэх шаардлага тулгарлаа.
тиймээс би доорх байдлаар дуудахыг хүссэн юм. үүнийгээ хэрхэн шийдсэнээ хуваалцаж байна.
C:\project\>php7 artisan
болон
C:\project\>php8 artisan
эхлээд C:\php-cli гэсэн хавтас үүсгээд windows environment variables path дээрээ зааж хадгалана.
тухайн хавтсан дотроо php7.cmd php8.cmd зэрэг файлуудыг үүсгэнэ.
файл дотор юу байх вэ гэхээр дараах байдлаар харгалзах php path-уудыг бичиж өгнө.
жишээ нь @call C:\php\php8.1\php.exe %*, @call C:\php\php7.3\php.exe %*
за ингэж хадгаж өгөөд системээ дахин эхлүүлээд command prompt дээрээ php7 -v эсвэл php8 -v гээд ажиллуулаад үзхэд бүх зүйл хүссэнээр болсон байх болно.
одоо харин php7 artisan гэж ажиллах боломжтой боллоо.
Multiple PHP Versions, Multiple PHP CLI on Windows
No comments:
Post a Comment