2015-06-23

Вэб сайтаа гүүглийн хайлтад эхний хуудсуудад оруулахын тулд яах ёстой вэ?

Кодын түвшинд:


  1. Веб сайт чинь кодын хувьд хайлтын системд индекслэгдсэн байх ёстой.
  2. Веб сайт чинь хурдан уншдаг, ашиглахад амар байх ёстой.
  3. Веб сайтын чинь хаяг /url, link/ ухаалаг байх ёстой. / http://yoursite.mn/?p=2 гэж биш http://yoursite.mn/travel-mongolia гэсэн байдалтай байх ёстой/
  4. Google webmastertools-д бүртгүүлэн алдаагүй болгох хэрэгтэй.
  5. XML Sitemap, rss feed зэргийг байгаа эсэхийг шалга.



Контентын түвшинд:

  1. Хайлтын үгээ сайн судалж байж сонго. Жишээ нь travel mongolia гэсэн үг сонголоо гэхэд энэ үгээр эхлээд хайж үзээд хамгийн түрүүнд гарч ирсэн сайтаас илүү байж чадах уу гэдгээ бод. Чадахгүй бол best travel company in mongolia гэх мэт арай өөр үгэн дээр төвлөр.
  2. Веб сайтаа амьд байлгах хэрэгтэй. Танилцуулга сайт бол блог гэсэн хэсэг нээж, түүндээ байнга компанитайгаа холбоотой мэдээлэл оруулж байх.
  3. Бусад мэдээлэлтэй давхцахгүй unique контент оруул.
  4. Контентдоо хүмүүсийн хайж болох үг хэрэглэ. Жишээ нь: "Алим арилгах 5 арга" гэсэн гарчигийн оронд "Алимыг хэрхэн арилгах вэ?" гэсэн гарчиг өгвөл илүү олон хүн уншиж магадгүй.
  5. Зургаа нэрлэхдээ утгатай нэрлэ. Alt атрибютад нь зургийн тайлбарыг бичиж өг. /asdfaf.jpg гэж биш ногоон-алим.jpg гэж нэрлэ./
  6. Контентдоо дотоод линк аль болох их ашигла. Өөрөөр хэлбэл нэг мэдээн дотроо өмнөх мэдээнийхээ линкийг оруулж өг.
  7. Бусад сайтууд дээр өөрийн сайтын линкийг оруулж өг. News.mn, gogo.mn зэрэг сайтууд дээр өөрийн сайтын линкийг оруулж өгснөөр танай сайтын дээгүүр гарч ирэх байдал нэмэгдэнэ. гэх мэт судлаад байвал их юм бий.







2015-06-10

MN домэйнтэй сайтууд яагаад ажиллаагүй болов

Нэгэн гоё пост fb дээр тавигдажээ. Fb дараа олж хархад хэцүү байдаг учраас блогруугаа чирч оруулая гэж бодлоо.

2015-06-09 өдөр баахан MN домэйнтэй сайтууд яагаад ажиллаагүй болохыг тайлбарлая. Ойлгоход илүү хялбар болгох үүднээс нэг зурагархуу юм хийлээ. Энэ зураг нь зөвхөн ойлголт өгөх зорилготой бүдүүвч бөгөөд зураг дээрх дүрсүүдийн нэрнүүд нь болон холболтууд нь яг бодит биш шүү. Ping хийж үзчихээд л энэ рүү явахгүй байна эсвэл тохиргоо холбоос нь өөр байна гээд байваа. Ойлголт өгөх зорилготой пост шүү. :)

Юуны өмнө домэйн нэрийн серверүүдийн үндсэн 3 ангилалыг тайлбарлая. Одоохондоо зургийн өнгөнд битгий анхаарал хандуулаарай. Эхний ээлжинд тэр баахан дүрсүүдийг дээд, дунд, доод 3 хэсэгт ангилсан байгааг анзаараарай.

ROOT Name servers. Зургийн хамгийн дээд хэсэгт харагдаж байгаа. Энэ нь домэйн нэрний эхлэх цэг гэж ойлгож болно. Хүмүүсийн хэлдгээр өргөтгөл, яг жинхэнэ нэршил нь TLD буюу Top Level Domain гэж нэрлэгддэг COM, NET, MN, BIZ, ORG, TK, ML, BANK, GAME хүртэл бүх домэйнийг хэн хэн гэдэг серверүүд хариуцаж байгаа вэ гэдгийг нь хэлж өгдөг серверүүд ROOT серверүүд юм.

TLD Name servers. Энэ нь тухай нэг .COM ч юм уу .MN -ч юм уу домэйний саб домэйн буюу бидний хэлж заншсанаар бол үндсэн домэйнүүдийг хариуцах серверүүдийн бүртгэлийг хариуцдаг сервер юм. Бид домэйн нэр худалдаж аваад удирдлагын хэсэгтээ name servers гэж байгаад хостынхоо name server-ийг бичиг өгдөг нь үнэн хэрэгтээ миний худалдаж авсан үндсэн домэйнийг энэ name server хариуцна шүү гэдгийг нь л бүртгүүлж байгаа хэрэг юм.
Authoritative servers. Энэ нь таны худалдан авсан үндсэн домэйний гол удирдлагын бичлэгүүдийг хадгалж байгаа серверүүд юм. Ихэвчлэн хүмүүс хост худалдаж авсан газрынхаа name server-ийг authoritative серверээрээ сонгочихсон байдаг.
Энэ 3 төрлийн домэйн серверүүдээс гадна бас нэг зайлшгүй ойлгох ёстой 2 ойлголт байгаа. Одоо зураг дээрх дүрсүүдийг холбосон сумнуудад л анхаарлаа хандуулчих, өнгөнд анхаарал хандуулах болоогүй шүү.

DELEGATION. Энэ 3 төрлийн аль нь байхаас үл хамаарч өөрийн хариуцаж буй домэйнийхээ тэр саб домэйнийг тэр хариуц гэж томилох асуудлыг delegation гэж нэрлэдэг. Жишээгээр тайлбарлавал .mn -ийг хариуцаж буй серверээс itools.mn домэйнийг ns4.itools.mn болон ns5.itools.mn хариуц, ictgroup.mn домэйнийг ns1.itools.mn хариуц гэж даалгахыг эсвэл gov.mn домэйнийг хариуцаж буй сервер нь parliament.gov.mn -ийг ns1.parliament.gov.mn хариуц гэж даалгахыг delegation гэнэ.

ZONE Transfer. Арай ойлгомжтойгоор нь sync гэж нэрлээд зурчихсан. Sync гэвэл утгын хувьд ер нь ойлгочихож байгаа байх. Master (Primary), Slave(Secondary) серверүүдийн хооронд өөр дээрээ бүртгэлтэй байгаа домэйн нэрүүдийнхээ мэдээллийг солилцох үйлдэл гээд ойлгочих. Домэйн худалдаж аваад ганц домэйн нэр бичиж болохгүй 2-с доошгүй сервер бичдэгийг санаж байгаа биз дээ. Энэ нь аль нэг нь ажиллахаа больсон үед нөгөө сервер нь хэрэг болно гэсэн утгаар хэрэглэгддэг бөгөөд энэ серверүүд нь хоорондоо sync хийдэг гэсэн үг юм. Зураг дээр 2 талдаа сумтай зураасаар тэмдэглэсэн байгаа.

Одоо илүү нарийвчлаад Монголын хувьд MN домэйн нэрүүдийн authoritative серверүүд яаж тохируулагдсан байдгийг тайлбарлая. Өнгөнд анхаарлаа хандуулъя гэж үү. Арай болоогүй :) Зургийн дээрээсээ 3 дахь хэсэгт анхаарлаа хандуулаарай. Энэ хэсэгт орсных, дахин сануулахад зураг дээрх хостын нэрнүүд нь бодит нэрнүүд биш шүү. Дахин дахин хэллээ шүү ккк.
earth.dns.com, mars.dns.com, saturn.dns.com, ns4.itools.mn ns5.itools.mn, ns6.itools.mn гэдэг нь яг TLD name server-ээс delegation хийгдсэн серверүүд. Харин ns1.datacom.mn (ns2, ns3), ns1.magicnet.mn (ns2,3), ns1.itools.mn (ns2,3) серверүүд нь earth.dns.com (mars, saturn) -ийг өөрөөр нэрлэсэн нэрүүд нь юм.

За одоо харин гол зорилгодоо оръё. Өнгөнд анхаарлаа хандуулаарай. Хамгийн дээдэх тод улаан өнгөтэй хэсэгт юу тохиолдсоныг мэдэхгүй ч тэр хэсэг ямар нэг байдлаар дүлий дүмб оргивол юу болох нь тодорхой байгаа биз дээ. Өнөөдөр ийм л явдал болсон. Баттамирын чих дүлийрвэл намайг Баттамираа, Батаа, Тамираа, Бүдүүнээ, Дуракаа, Найзаа, Хөгшөөн гэж дуудахаас үл хамааран би та нарын дуудахыг сонсохгүй.

Айтүүлсийн хувьд дан домэйн авсан хэрэглэгчид улаан өнгөнд багтах name server үүдээр удирдагддаг тул өнөөдөр бусдын адил ажиллахаа байсан. Харин домэйн хостоо цуг авсан хэрэглэгчид нь Айтүүлсийн хэвийн ажиллаж байгаа authoritative серверүүд буюу ногооноор будагдсан хэсэг рүү заагддаг учир унаагүй юм. Айтүүлсийн хувьд ихэнх хэрэглэгчид нь хост домэйн цугт нь авсан байдаг тул Айтүүлс болоод хэрэглэгчид нь бага хохиролтой, масс зүгээс харахад Айтүүлс унаагүй бусад нь унасан юм шиг харагдсан гэсэн үг. Зураг дээр удахгүй нэвтрүүлэх холболт гээд зурсан холболтыг ойрын хугацаанд бүрэн нэвтрүүлэх тул дахин ийм асуудал гарвал ажрахгүй өнгөрөх байхаа.

Датаком, Мэйжикнет зэрэг MN домэйн бүртгэгч, реселлерүүдийн DNS ерөнхий зарчмыг мэдэхээс дотоод тохируулга болоод хэрэглэгчдийн талаар мэдэхгүй болохоор энд зурсангүй. Мэдээж өөр, өөрийн DNS -р удирдагдаж байгаа домэйнүүд нь асуудалгүй ажилласан байх ёстой.

Постыг бичсэн Battamir Adilbish


aapanel php 7.4 oci8 суулгах/install [ubuntu 22.04]

          oci8 суулгах/install [aapanel ubuntu 22.04]   php 7.4 суулгаж тохируулсан байгаа хэрэв aapanel-ийм бус system php суусан байвал ус...