За тэгхээр windows орчинд хэрхэн .apk задлаж кодыг нь харах тухай бичий.
бидэнд доорх зүйлс хэрэгтэй.
1. apktool нь бидэнд layout-ны xml болон бусад xml-ыг харах боломжийг өгдөг.
2. dex2jar нь .apk файлыг .jar файл болгож өгнө.
3. jd-gui -ийг ашиглан .jar файлыг нээж классуудыг харах боломжтой.
татаж авсан файлуудаа задлаж дээрх байдалтай бэлтгэж хэрэглэхэд бэлэн болгоно.
одоо задлах гэж буй .apk файлаа apktool болон dex2jar гэсэн хавтсанд тус тус хуулна.
одоо command prompt нээгээд apktool байгаа хавтсанд очно. жишээ нь C дикс дотор decomole_apk хавтасыг үүсгэсэн бол c:\decomole_apk\apktool гэж очно.
apktool d файлын-нэр.apk
гэж бичээд enter дархад үр дүнд нь тухайн .apk файлын нэртэй ижил нэртэй хавтас үүснэ. үүн дотор бидэнд хэрэгтэй xml, зураг болон бусад файлууд байх болно.
одоо Java кодыг харахын тулд .apk файлыг .jar файлруу хөрвүүлэх хэрэгтэй ингэхийн тулд мөн command prompt нээгээд dex2jar байгаа хавтсанд очно.
d2j-dex2jar.bat -f файлын-нэр.apk
гэж бичээд enter дархад үр дүнд нь тухайн .apk файлын нэр дээр -dex2jar гэж залгасан .jar файл үүснэ. за ингээд бид тухайн .apk-ийн кодыг харах боломжтой боллоо. одоо харин jd-gui ашиглан шинээр үүссэн jar файлаа нээнэ.
Амжилт!!!!
Subscribe to:
Posts (Atom)
aapanel php 7.4 oci8 суулгах/install [ubuntu 22.04]
oci8 суулгах/install [aapanel ubuntu 22.04] php 7.4 суулгаж тохируулсан байгаа хэрэв aapanel-ийм бус system php суусан байвал ус...
-
Wordpress хэмээх гайхалтай нэгэн бүтээлийг дэлхий төдийгүй Монголчууд ч гэсэн ихээр хэрэглэж вэб сайт бүтээж байгаа билээ. Үүний нэгэн нэ...
-
Кодын түвшинд: Веб сайт чинь кодын хувьд хайлтын системд индекслэгдсэн байх ёстой. Веб сайт чинь хурдан уншдаг, ашиглахад амар байх ёст...
-
Нэгэн гоё пост fb дээр тавигдажээ. Fb дараа олж хархад хэцүү байдаг учраас блогруугаа чирч оруулая гэж бодлоо. 2015-06-09 өдөр баахан MN д...